Халх сурын харваа
Үндэсний сур харвааны төрлүүдээс хамгийн их түгсэн нь халх сурын харваа юм.
Халх сурын харвааны нум нь эвэр элэгтэй, шөрмөсөн ар талтай. Сум нь эвэр булцуутай, дөрвөн
талдаа өдтэй. Сурын талбайн үндсэн хэсгийг зурхай гэж нэрлэнэ. Зурхай нь дөрвөн метр урттай,
гурван метр өргөнтэй байдаг.